- Компьютер дээр Host хэсгийг нээнэ.
- Create room товчийг дарж өрөөний код үүсгэнэ.
- Утсаараа Player хэсгийг нээж, өрөөний кодоо оруулан нэгдэнэ.
- Бүх тоглогч Ready дарна.
- Host тал Start дарж тоглоомыг эхлүүлнэ.
Monopoly-тэй төстэй хурдан mini board game — газар худалдан авч, түрээс авч, гэр болон өргөө барьж, санамсаргүй үйл явдал, дуудлага худалдаа, солилцоо, ранкаа ахиулан тоглоно.
| Нүд | Тайлбар |
|---|---|
| START | Давж өнгөрөхөд 20 төгрөг авна |
| Газар × 6 | Худалдаж авч, түрээс авч, гэр болон өргөө барьж хөгжүүлнэ |
| EVENT | Санамсаргүй эерэг эсвэл сөрөг үйл явдал тохиолдоно |
| TAX | Татвар төлнө, зарим үед татвараас чөлөөлөгдөж болно |
Хэрэв ээлжийн хугацаа дуусвал систем автоматаар үйлдэл хийж магадгүй.

Түрээсийн хэмжээг нэмэгдүүлнэ. Нэг газар дээр 2 хүртэл гэр барьж болно.

2 гэрээ сайжруулж өргөө болгосноор илүү өндөр түрээс авна.
Барих эсвэл сайжруулахын тулд ихэнхдээ тухайн хос газрыг бүрэн эзэмшсэн байх шаардлагатай.
Барьсан гэрээ зарж мөнгө буцааж авна.
Өргөөгөө зарж мөнгө буцааж авна.
Газраа барьцаалж шууд мөнгө авна. Барьцаалсан үед түрээс авахгүй.
Барьцаанаас гаргаж газраа дахин идэвхжүүлнэ.
Газраа банканд зарж мөнгө авна.
Нэмэлт мөнгө, мөнгө хасах, орлого өсгөх, ээлж алгасах, татвар алгасах зэрэг санамсаргүй нөлөө үзүүлж болно.
Татвар төлнө. Зарим тусгай нөлөө идэвхтэй байвал татвараас чөлөөлөгдөж болно.
| Зэрэглэл | RP |
|---|---|
| Tsagaan Bronze | 0–99 |
| Tsagaan Silver | 100–199 |
| Tsagaan Gold | 200–349 |
| Tsagaan Legend | 350–549 |
| Tsagaan Immortal | 550–899 |
| Challenger | 900+ |